Манай ресторан 10 жилийн ойгоо тэмдэглэж байна!

Олон улсын зочдын онцгойлон зорьдог ресторан

274 зоогийн газраас 3-р байранд!

2018 онд бидэнд онцгой тэмдэглэлт үйл явдал тохиож байна. Анхны ургамал хоолны газар Луна Бланка маань эрүүл энэрэнгүй, веган хоол хүнсээр та бүхэнд үйлчилж эхэлснээс хойш даруй 10 жил өнгөрчээ. Бид сүүлийн 6 жил дараалан Олон улсын ТрипАдвайзор сайтын шилдгийн шилдэг өргөмжлөл авсан тул өдөрт 60 сая хүн зочилдог ТрипАдвайзор сайтын Алдрын Танхимд уригдсан амжилтаар ойгоо угтлаа. Та манайхаар зочилж,  манай Луна Бланкагийн энгийн даруу, цэвэр цэмцгэр орчинд эрүүл бөгөөд амтат хоол, энэрэнгүй чин сэтгэлтэй хамт олноор тавтай үйлчлүүлээрэй.

images

100% веган буюу ургамлын гаралтай хоол

Cucumber & Black Fungus

Тусгай үдийн хоол

Ажлын өдөр бүр 12:00-14:00 цагийн хооронд: Зууш, шөл, үндсэн хоол аль аль нь багтсан үдийн хоолны сет

home page picture1

Үндсэн хоол

Монголын төдийгүй Ази, Европ, Америк тивийн уламжлалт олон төрлийн хоол

img-0082_orig

Бялуу & амтат шэйк

Ургамлын гаралтай сүү, шинэхэн жимсээр хийсэн хаа ч байхгүй амтат шэйк болон веган бялууны өргөн сонголт

web-vegan-tofu-chilli-salad-0917

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛ

luna picture
miriam-d
Мирриам Д.

Би Монголд дөнгөж ирээд энэ гайхалтай цагаан хоолны ресторанд оройн хоол идсэн юм. Сайхан тохижуулж чимсэн, маш цэвэрхэн, үйлчилгээ сайтай, тансаг амттай цагаан хоолтой ийм газрыг махан хоолонд дурлагчид зонхилсон Монгол оронд олоход бэрх. Би энэ рестораныг хүн бүхэнд түүний дотор дан махтай хоол идсээр бага зэрэг залхсан, цагаан хоолтон биш хүмүүст ч санал болгоно.  

ginger cowal
Жинжер Ковал

Луна Бланка намайг ямар их баярлуулав аа!  Кимчи-жигэ маш их халуун ногоотой, тэжээллэг дүүфүү, мөөгтэй. Орчин нь  гэртээ байгаа мэт дулаан дотно мэдрэмж төрүүлнэ. Үйлчилгээ нь маш сайн байсан. Би Улаанбаатарт хооллох бүртээ энэ ресторанд ирж идэхээс буцахгүй.

isitmonsoon
Изит Монсүн

Олон одтой үнэлгээтэй болохоор энэ рестораныг олж мэдсэн байлаа. Гэтэл энэ газар миний буудлаас 3 минутын зайтай байсан ба зочлон очиход маш таатай байсан юм. Бид цагаан хоолтнууд бөгөөд транс-монголын төмөр зам дагуу  2 долоо хоног аялж ирэхдээ маш их төмсний нухаш, бэлэн гоймон идэж явсаар ирсэн хэрэг🙂  Гэхдээ Луна Бланкагийн хоол сайхан байсан ганц шалтгаан нь энэ биш шүү! Хоол нь амттай, порц ихтэй бөгөөд хямд. Хамгийн үнэтэй, хайрын зүрхэн тавагтай бууз, хуушуурын цуглуулга нь $5. Бид дундаа 2 таваг хоол, хэд хэдэн жимсний шүүс, цэвэр ус авсан нь ердөө $15 болж, маш баяртай байлаа! Үндсэн хоол зуушны олон төрөл зүйл байгаа нь харагдсан тул бид аль болох олныг идэж үзэх төлөвлөгөөтэй байна. 

БАЙРШИЛ

Манай хаяг:

Буддын шашны ном, бясалгалын ИХУХТ-ийн 1-р давхар, Жуулчдын гудамж 16, Улаанбаатар

Нээлттэй цаг

ДАВАА- БААСАН:       

Үдийн зоог  12:00-  15:30

Оройн зоог 17:00- 20:00 

БЯМБА, НЯМ:     

Үдийн зоог:     12:00- 15:30

Оройн зоог:     17:00- 20:00

Утасны дугаар:  11-319-953 ,  9820-9894

+976 9925-1131 (англи, орос хэлээр)

+ 976 9800-0512  (англи, орос хэлээр)

Тусгай зочинтой, эсвэл төрсөн өдрөө тэмдэглэх, хамт олон, гэр бүлээрээ ирэх бол урьдчилан захиалга өгч болно. Мөн байгууллага, хувь хүний захиалгаар хүрэлцэн очиж, буфет маягийн болон бусад хэлбэрийн үйлчилгээтэй хүлээн авалтыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж өгнө.

ИХУХТ, Жуулчдын гудамж 16, Улаанбаатар гэсэн хаягаар манайд зочлоорой.