LUNA BLANCAFAQ PAGEFAQ PAGE

Манай хүргэлтийн хоолны тухай

Луна Бланка Зоогийн Газрын хүргэлтийн үйлчилгээ юугаараа онцлог вэ?

Улаанбаатарын олон арван зоогийн газруудаас бидний үйлчилгээ танд эрүүл, энэрэнгүй хоолны сонголтыг олгох гэсэн зорилгоороо ялгаатай. Бид шим тэжээлийн хувьд тэнцвэртэй, аливаа амьтны гаралтай өөх тос, уураг, ханасан тос, холестерингүй, амин дэм эрдэс бодисоор угаасаа баялаг  байдаг ургамал ногоо, самар жимсээр хийсэн хоолыг өдөр бүр сонгох ховор сайхан боломжийг Танд, танай ажлын хамт олон, танай гэр бүлийнхэнд олгож байгаагаараа онцлогтой.

Би Луна Бланкагийн хоолыг мэдэхгүй бол яагаад найдаж захиалах ёстой вэ?

Бид 10 жил зах зээл дээр бүх төрлийн хоолны газруудаас эхний 5-д байсаар ирсэн бөгөөд эрүүл амт чанартай, боломжийн үнэ өртөгтэй хоолны хэрэглээ ихссэн энэ үед Улаанбаатарт үдийн хоолоор 1-р байранд, оройн хоолоор 2-рт эрэмбэлэгдэж байна. Танд эсвэл Таны ойр дотны хэн нэгэнд манай хоол таалагдах нь дамжиггүй. Та эхлээд songo.mn-еээр нэг удаагийн захиалга авч үзэх буюу манай энэ вебсайт дээрх хаягаар ирж үйлчлүүлж үзээд сонгож болно.

Хүргэлт

Танай зоогийн газар хаана хаана хүргэлт хийх боломжтой вэ?

Бид songo.mn сайтаар дамжуулан хүссэн газарт тань өдөр, оройн хоолны хүргэлт хийх ба харин өөрсдөө шууд түгээх газар маань хязгаартай. Манай байршил буюу Барилгачдын талбай, Занабазарын музей орчмоос хааш хаашаа 1 км-ээс дотогш байрлах айл өрх, албан газруудад зөвхөн үдийн хоолны багцыг урьдчилсан төлбөрт 5, 10, 20 өдрийн захиалга авч хүргэнэ.

Би хэрэв интернетээр бүртгүүлэх боломжгүй бол яах вэ?

Та манай зоогийн газар ирж бүртгүүлж болно. Эсвэл 98110512 утсаар холбогдон бүртгүүлнэ үү.

Би үйлчилгээний талаарх санал хүсэлтээ хэрхэн дамжуулах вэ?

Та 98209894, 99251131, 98110512, 98000512 утсаар, эсвэл lunablancarestaurant@gmail.com хаягаар холбогдож болно.

Миний үдийн хоолыг хэдэн цагт хүргэж ирэх вэ?

Та бүртгүүлэхдээ хүргүүлэх цагаа сонгох ба (тэрхүү цагаас тань 20 минутын хэлбэлзэлтэйгээр) аль болох яг заасан цагт хүргэхийг зорино.

Намайг байхгүй үед хоол хүргэж ирвэл би яах ёстой вэ?

Бүртгүүлэхдээ та өөрийгөө эзгүйд хэнд таны хоолыг үлдээх сонголтыг хийх боломжтой. Хүлээн авах хүн хэн ч байхгүй тохиолдолд, нэгэнт савлаж хүргэсэн тул хоолыг тань хүргэсэнд тооцно. Та тухайн өдөртөө тэр савласан хоолыг  өөрөө ресторанаас ирж авч болно. Маргааш болтол хүлээх боломжгүйг анхаарна уу.

Хүргэлт хийлгэхээс татгалзах, хүргэлтээ авах боломжгүй үед яах вэ?

Өөрийн захиалсан хүргэлтийн өдрийн урьд өдөр нь буюу хүргэлтийн өдрийн өглөөний 10 цагаас өмнө утсаар ярьж мэдэгдэж хоол хүргүүлэх өдрөө хойшлуулж болно.

Захиалга ба төлбөр

Хэрхэн төлбөрөө хийх вэ?

VIP хүргэлт нь 5,10,20 удаагийн урьдчилсан төлбөрт тусгай үйлчилгээ учир та онлайнаар бүртгүүлснийхээ  дараа имэйлээр хүлээж авсан банкны дансанд имэйлэнд заасан үнийн дүнг төлнө. Мөн манай ресторан дээр биеэр ирж төлбөр хийж болно.

Би дансаар биш хүргэж ирсэн ажилтанд бэлнээр төлж болох уу?

Хэрэв та менежменттэй холбогдож тийнхүү тохирсон бол түгээгчид төлж болно.

Би байнгын үйлчлүүлэгчийнхээ хөнгөлөлтийг эдэлж болох уу?

Сонго хүргэлтийн үйлчилгээ өөрийн төлбөрийн системтэй. Манай VIP Хүргэлтийн үйлчилгээ нь хүн бүрт зориулсан бус зөвхөн урьдчилан төлсөн VIP үйлчлүүлэгч нарт зориулсан тусгай захиалгат үйлчилгээ  бөгөөд хэдэн удаагийн хоол авахаас шалтгаалж хямдрал хөнгөлөлт үзүүлдэг. Ресторан дээр ирж үйлчлүүлдэг хүмүүсийн байнгын үйлчлүүлэгчийн хөнгөлөлт хамаарахгүй.  VIP хүргэлтийн үйлчилгээ нь тусдаа нэмэлт үйлчилгээ буюу урамшуулалтай.

Би найздаа хүргэлтийн бэлгийн карт авч болох уу?

Болно. Тийм тохиолдолд та утсаар бүртгүүлж, төлбөрөө хийсний дараа найздаа өгөх бэлгийн картаа авч болно. Мөн имэйлээр бэлгийн карт буюу гишүүний дугаарыг найздаа илгээж  болно.

Хүргэлтийн үйлчилгээний үнэ хэд вэ?

Хүргэлт  ба сав баглаа нь таны төлж буй үнэнд багтсан.

Шөл буюу ундаа захиалж болох уу?

Тухайн өдрийн хоолны сет шөлтэй бол бид шөл хүргэж ирнэ. Мөн бид дүрдэг цай, нимбэг, ёотон, зарим төрлийн тусгай цай, тухайлбал “цагаан гаа, бурам, гүнждийн үртэй цай”-ны охийг танд хүргэж ирсний дараа та халуун усаа өөрөө хийх сонголт байж болно. Бид халуун цай, кофе, шөл хүргэсэн тохиолдолд халууны хэм буурах магадлалтай.

Манай хоол

Би зарим нэг хоолны харшилтай. Танай хоолны орц найрлагыг яаж мэдэх вэ?

Манай хоолны орц найрлага цэсэн дээр нэн тодорхой байдаг. Мөн бүртгүүлэх үед тань таныг чухам ямар зүйлийн харшилтайг бид лавлаж бүртгэж авсан байх ёстой.

Би чихрийн шижинтэй. Тусгай хоол захиалж авмаар байна.

Бид танд өөрсдийн цэснээс гурилгүй, сахаргүй, мөн лууван, төмсгүй зэрэг хоолыг сонгон хүргэж өгч болно. Мөн удахгүй манайх чихрийн шижинтэй хүмүүст тусгайлан багц хоол гаргахаар хүнс судлаачидтай ажиллаж байна.

Ургамал хоол буюу веган хоол гэж юу вэ?

Найрлагандаа амьтны гаралтай ямар ч бүтээгдэхүүн, амтлагчгүй дан ургамлын гаралтай хоолыг ингэж нэрлэдэг. Ийм хоолыг хүмүүс эрүүл мэндийн болон, амьтанг энэрэн нигүүлсэх амьдралын хэв маягийн улмаас сонгодог ба зарим хүн байнгын цэвэр веган  хоолтон байдаг бол зарим хүмүүс холимог хоолтой байдаг.

Мах уургийн эх сурвалж гэдэг. Танай хоол уурагтай юу?

Бид уураг, үр тариа, самар, жимс, хүнсний бүх төрлийн ногоо, шош буурцаг агуулсан бүх талаар тэнцвэртэй тэжээллэг хоолоор үйлчилдэг.

Танайх хоолны жороо хуваалцаж боломжтой юу?

Бид SBN телевизээр бүх хоолоо заасан тул та хүсэлт тавин тэр нэвтрүүлгүүдийг үзэж болно. Нийтийн хоолны технологи, арга ажиллагааг энгийн ойлгомжтойгоор гэрийн нөхцөлд хийх боломжтой болгон заасан хувилбар нь тэр юм. Байгууллагын гал тогооны үйл ажиллгааны дараалал, журам, жорыг хуваалцдаггүй.