Luna Blanca Food Delivery

Үйлчилгээний журам

1.     Хүргэлтийн үйлчилгээний гишүүнчлэлд бүртгүүлэх ба менежертэй харилцах

  • Таны ажил эсхүл гэр Луна Бланка ресторантай 1 км дотор байрладаг бол, мөн тухай газраа өдрийн хоол хүргүүлж авах хүсэлтэй бол манай хүргэлтийн VIP үйлчилгээний гишүүн болж болно.
  • Гишүүнээр бүртгүүлэхэд дараах боломжуудын аль нэгийг ашиглах боломжтой.
    • Цахим бүртгэлийн хаяг: https://lunablanca.org/food-delivery/
    • Цаасан бүртгэл: Луна Бланка ресторанд ирж  зөөгчөөс бүртгэлийн хуудас асуух
    • Утсаар бүртгүүлэх: 98110512
  • Бүртгэл хийгдэх үед үйлчлүүлэгч нь ямар хоолны хөтөлбөр сонгох, тухайн сард авах хоолны тоо зэрэг асуултуудад хариулах ба үүний дараа зохих төлбөрөө Луна Бланкагийн дансанд хийсэн тухай SMS буюу имэйлээр бидэнд мэдэгдсэнээр албан ёсны гишүүн болж, үйлчилгээнд хамрагдаж эхэлнэ.
  • Гишүүнээр бүртгүүлсэний дараа Луна Бланкагийн менежертэй дараах байдлаар холбогдож, санал хүсэлтээ илгээж, үйлчилгээнийхээ төлвүүдийг өөрчилж болно.
    • Facebook-д ороод LunaBlancaLunchSetMember гэсэн түлхүүр үгээр хайлт хийж, https://www.facebook.com/groups/LunaBlancaDelivery/ группэд гишүүнээр бүртгүүлж, менежертэй байнга холбогдох төдийгүй үйлчилгээ авагч бусад гишүүдтэй бүлэг үүсгэх боломжтой.
    • Менежертэй мессэжээр холбогдох утасны дугаар: 98110512
    • Менежертэй холбогдох цахим шуудан: lunablancarestaurant@gmail.com
  • Хэн нэгэн гишүүний санал болгосноор шинээр гишүүн болбол тухайн санал болгогч гишүүнийхээ LB***** дугаарыг өөрийнхөө бүртгэлийн хуудас дээр бичих ёстой. Ингэснээр санал болгогч гишүүн нь ЛунаБланка ресторанаас тодорхой урамшуулал авах боломжтой болно.

2.     Хоолны цэсний хөтөлбөр ба нэмэлт захиалга

  • Луна Бланкагаас гаргадаг Өдрийн хоолны сет нь энгийн, хурц амтлагчтай, глютингүй, халуун ногоогүй, шараагүй гэх мэт дотроо хэд хэдэн төрлийн хоолны дэглэм бүхий хөтөлбөрүүдтэй байж болно. Гишүүн нь өөрт тохирох төрлийн үдийн хоолны хөтөлбөрөө сонгож, хүргэлт хийлгүүлнэ. Тухайн сонгосон хөтөлбөрийнх нь дагуу ажлын долоо хоногын өдөр бүр өөр өөр өдрийн хоолны сет хүргэгдэх болно.
  • Гишүүн нь сонгосон хоолны дэглэмээ өөрчилж болно. Чингэхдээ заавал урд өдөр нь 19 цагаас өмнө менежерт зурвасаар мэдэгдсэн байх ёстой.
  • Гишүүн нь зарим өдрүүдэд өдрийн хоолны сет дээрээ нэмэлтээр Луна Бланка рестораны үндсэн цэсэн дээрх хоолноос болон бусад амтлагч, будаа, талх гэх мэт зүйлсийг захиалж болно. Үүний тулд тухайн өдрийн 10.30-с өмнө менежерт зурвасаар мэдэгдсэн байх ёстой.

3.     Хүргэлт хийх өдрүүд, цаг ба хаяг

  • Гишүүний анх бүртгүүлэх үедээ сонгосон ажлын өдрүүдэд нь өдрийн хоолны хүргэлт хийгдэнэ. Гишүүн нь мөн анх бүртгүүлэх үедээ менежертэй тохирсон цагаас урагшаа хойшоо 20 минутын зайтай хугацаанд өдрийн хоол нь хүргэгдэх болно. Менежертэй тохирох цаг нь 11.30-14.00 хооронд байх ёстой болно.
  • Гишүүн нь тухайн өдөр хоол авахааргүй болсон, эсхүл өөрийн хаяг дээр хэн нэгэн итгэмжлэгдсэн хүнд өдрийн хоолоо шилжүүлэх болсон бол хамгийн оройдоо тухайн өдрийн 10.30-с өмнө менежертэй холбогдож зурвасаар мэдэгдсэн байх ёстой.
  • Ямар нэг шалтгаанаар тохирсон цагаас хүргэлт хоцрох бол бид танд аль болох эрт урдчилж мэдэгдэх ба үүсэх үр дагаварыг таатайгаар зохицуулах үүргийг Луна Бланка хүлээх болно.

4.     Гардуулалт хийх

  • Луна Бланка ресторан нь дахин халаах боломжтой, битүү саванд өдрийн хоолны сетийг хүргэх ба аль болох идэхэд боломжын халуунтайгаар гишүүнд гардуулах үүрэг хүлээнэ.
  • Гишүүн өөрөө хоолоо хүлээн авах боломжгүй үед түүний захисан газар болон итгэмжлэгдсэн хүнд хоолыг нь түгээгч гардуулна.
  • Итгэмжлэгдсэн хүн болон гишүүн нь холбогдох утсаа авахгүй байх, захисан газар нь хоолыг нь үлдээх боломжгүй үед эсхүл хэт удаан хүлээлгэх, байгууллагын дотогшоо нэвтэрч хүн хайх зэрэг ойлгомжгүй байдалд түгээгчид үүсвэл түгээгч байрлалыг орхиж дараагийн гишүүдийн өдрийн хоолыг түгээхээр явах ба буруутай гишүүний хоолыг хүргэсэнд тооцно.
  • Гишүүн нь хаягаа өөрчилж байгаа бол хамгийн оройдоо хоол хүргэгдэх өдрийн өмнөх орой 19.00 цагаас өмнө менежерт мэдэгдэнэ.
  • Гишүүн нь итгэмжлэгдсэн хүний нэр утас, хоол гардуулах байрлалын талаархи мэдээллээ хамгийн оройдоо тухайн хүргэлт хийгдэх өдрийн 10.30 цагаас өмнө менежерт зурвасаар мэдэгдэнэ.

5.     Төлбөр тооцоо

  • Төлбөр авах дансны дугаарууд
    • Худалдаа хөгжлийн банк: 499138165 Эзэмшигч:  Луна Бланка ХХК
    • Голомт банк: 1105019454 Луна бланка ХХК
  • Бэлнээр төлөхдөө
    • Луна Бланка рестораны тек дээр болон зөөгчид
    • Менежертэй урдчилж холбогдсоны дараа түгээгчид бэлнээр төлж болно.
  • Таны хоол зөөлгүүлэх үйлчилгээ дуусах үед Луна Бланкагаас танд мэдэгдэл очино. Энэ үед төлбөр хийгдвэл таны өдрийн хоол түгээлгэх үйлчилгээ өмнөх нөхцлөөр сунгагдсанд тооцогдоно.