food delivery crop

ЭНЭ ХУУДАС АНГЛИ ХЭЛРҮҮ ОРЧУУЛАГДАЖ БАЙГАА ТУЛ ТА МОНГОЛ ХЭЛ ДЭЭРХ ХУУДАСРУУ ЗОЧЛООРОЙ. THIS PAGE IS IN THE PROCESS OF BEING TRANSLATED INTO ENGLISH; PLEASE VISIT THE DELIVERY PAGE IN THE MONGOLIAN LANGUAGE. ЛУНА БЛАНКА ХООЛ ХҮРГЭЛТИЙН VIP гишүүнээр элсэж  үдийн хоолны багцаар үйлчлүүлээрэй.

Байнгын үйлчлүүлэгч нарынхаа санал хүсэлтээр бид олон улсад нэртэй веган хоолоо таны гэр болон ажил дээр хүргэх боломжтой болсныг мэдэгдэхэд нэн таатай байна.


ТҮГЭЭЛТ


Түгээмэл асуултууд

Луна Бланка Веган Зоогийн Хоол Хүргэлт

Байнгын үйлчлүүлэгч нар  маань ажил болон гэртээ Луна Бланкагаас хоол хүргүүлэх санал хүсэлтээ илэрхийлсээр байгаа учраас бид “ songo.mn” хүргэлтийн үйлчилгээтэй хамтран ажиллах болсон билээ. Харин Барилгачдын талбайгаас 1км орчмын зайд манай эргэн тойронд орших  төрийн албаны болон бизнес, үйлчилгээний байгууллагуудад ажилладаг харилцагч нартаа зориулж, бид VIP гишүүнчлэл дээр суурилан, ажлын 5 өдөр үдийн хоолны багцуудыг хүргэж үйлчлэх боллоо. Үдийн хоолны багц нь манай байнгын цэснээс хоршуулан үүсгэсэн тул үйлчлүүлэгч танд таалагдах нь дамжиггүй. Манай энэ үйлчилгээнд хамрагдъя гэвэл та 5 удаа эсвэл 10, 20 удаагийн үдийн хоолны багцыг урьдчилан худалдаж авч VIP гишүүн болох бөгөөд үнийг бүртгэлийн хүснэгтээс харж болно. Хэрэв VIP гишүүн болохгүйгээр, тухай бүртээ захиалах бол “Сонго” Апп-ыг татаж авч захиална уу. VIP гишүүдийнхээ хувийн мэдээллийг бид бусадтай хуваалцалгүй чандлан хамгаалж, зөвхөн үйлчилгээгээ хөнгөн шуурхай хүргэх зорилгоор ашиглана.

Луна Бланкагаас 1 км-ийн дотор бид өөрсдөө хүргэнэ.

Luna Blanca Vegan Restaurant

Бид өглөө бүр ресторан дээрээ хийсэн шинэхэн хоолыг танд хүргэнэ.

Буддын шашны ИХУХТ-ийн байрны 1 давхар, Жуулчдын гудамж 16, Улаанбаатар хот

Хүргэх газрууд

Манай Луна Бланка байршлаасаа 1 км-ийн зайнд гишүүддээ хүргэлт хийнэ. Танай гэр буюу ажил 1км-ээс гадагш байдаг бол: Songo.mn- сайтаар захиалгаа өгч болно.

Хүргэлтийн цаг

Даваа- Баасан:                                       11:30 - 14:00

Даваа- Баасанд бусад цагуудад:  Songo.mn-ээс

Бямба, Ням:                                            Songo.mn-ээс


vegan-mongolia

Click here to Go to the menu


Click for menu

Our Menu